НИЙГЭМ

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд МИАТ-ийн нислэгээр ирээд тусгаарлагдсан уу

Нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө газардсан МИАТ-ийн ачаа тээврийн нислэгээр 37 иргэн багтаж ирсэн талаар бид мэдээлсэн. Үүнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхнэрийн хамт багтсан юм.

Харин бусад нь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Венийн конвенцын хүрээнд тэднийг тээвэрлэсэн гэдэг мэдээллийг өгч байгаа.

Ийнхүү тус нислэгээр ирсэн бүх иргэдийг Кемпински зочид буудалд тусгаарласан талаар албаны хүмүүс хэлж байгаа юм.

Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнөөдөр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Ташаа мэдээлэл байна. Би одоо чуулгандаа сууж байна. Оны өмнө Монголд ирсэн. Арван нэг билүү арванхоёрдугаар сард ирсэн, яг хэдэнд ирснээ санахгүй байна” гэж ярьсан юм.

Тэрбээр нислэгт багтаж ирснийг эх сурвалж баталсан. Тэгвэл тусгаарлагдалгүй УИХ-ын чуулганы хуралдаанд сууж байна уу. Эсвэл тусгаарлалтын байрнаас цахимаар хуралдаанд оролцож байгаа юу. Ямартай ч өнөөдөр Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд тэр нэг ч асуулт асууж, үг хэлж харагдсангүй. Санал тооллогод ч нэр нь харагдахгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-01-07 17:23

оны өмнө ирсэн гээд өөрөө худлаа ярьчихжээ үнэн цайрсан цавуун толгойт юм аа

566
566
2021-01-07 17:34

Nasal ar Dana as ed hudal trip bna

ИРгэн
ИРгэн
2021-01-07 20:48

Ийм л хөгийн юм хаана хаанаа хийгээд багаа МАН даа. "Улаан цайм" гэдэг дээ. Дээр дооргүй бүр дэндүү "цайчихсан" ялзарсан өмхнүүд юмаа. Ой гутаж байна. Төр шиг төртэй, хүн шиг удирдлагатай байсан бол бид ийм байхгүй л байсан ш дээ. Ер нь яахаараа бид ийм арчаагүй Худ�##�ч, хулгайч, хуурамч, хулчгар шаарнуудын Аргаа барсан арга з�##�инд мэхлэгдэн амьдрах ёстой юм бэ??? Бид бас өөрсдөө эд нараас арчаагүй байгаа юм биш үү, бүгдээрээ нэг сайн бодоод үз дээ. Раднаасэд бас л доромжиллоо. Бүдүүлгээр доромжиллоо. Эсвэл энэ хүн ухаан санаа нь самуурсан юм уу??? Хонгилынхон юу ч хийж, яаж ч дураараа авирлаж, луйвардаж, хуурч, мэхэлж байхад Бид бахь байдгаараа "гонгиноод" л сууж байдаг. Арай өөрөөр амьдрахыг хүсэхгүй хүн байхгүй биз дээ??? Нэг сайн ухаараарай. Эцсийн эцэст Сайн явах санааных. Ингээд суугаад байв�##� байд�##� улам доройтож, Бид живж ч мэдэх шүү, хүмүүс ээ!!!

Зочин
Зочин
2021-01-08 09:29

Нөгөө оймосноос гардаг авилгын мөнгийг хүртдэг Ааяа мөнүү.

Батаа
Батаа
2021-01-09 16:37

Яг оны өмнө ирсэн бол ирсэн өдрөө мэдэх л ёстой доо. Нислэггүй өдөр хэлчих байх гэхдээ санахгүй байна гэсэн юм бишүү.

Холбоотой мэдээ

Back to top button