Нийгмийн
“Бимекс Холдинг” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөс халдвар илэрчээ

“Бимекс Холдинг” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажилладаг иргэн Б-гээс коронавирусийн халдвар илэрчээ. Улмаар компанийн зүгээс өчигдөр /2020.01.07/ ажилчдаа шинжилгээнд хамруулж, өнөөдрөөс эхлэн гэрээс нь ажиллуулах чиглэл өгсөн байна.
Тухайн ажилтан Нарантуул, Барс, Баянзүрх худалдааны төв гэх мэт томоохон зах, худалдааны төвөөр түгээлт хийдэг байсан тухай эх сурвалж мэдээллээ.