НИЙГЭМ
Сүхбаатар дүүргийн эмнэлэг дэх сэжигтэй тохиолдлын PCR хариу сөрөг гарчээ

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоосон талаар мэдээлсэн. Тухайн иргэнээс сорьц авч, PCR шинжилгээний лаборатори луу илгээгээд байв.
Тэгвэл шинжилгээний хариу сөрөг гарчээ. Иймд эмнэлэгт тогтоосон хөл хориог сулруулж, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлж буй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.
Г.САНСАРМАА