СПОРТ
Ё.Басхүү Ан Баултай хэсгийн аваргын төлөө барилдана
Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Эрэгтэй 66 кг-ийн жинд Ё.Басхүү эхний тойрогт Египетийн Мохамед Абделмавгудтай барилдаж, 2 минутад цэвэр ялсан.
Хоёрдугаар тойрогт Казахстаны Елдос Жумакановтай барилдаж, нэмэлт цагт түүнийг яллаа.
Ингэснээр Ё.Басхүү олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баултай хэсгийн аваргын төлөө барилдахаар болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.