ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Засгийн газраас Дубайн гэрээг цуцлах шахалт үзүүлснийг гаднын сайтууд мэдээлжээ

Засгийн газрын зүгээс Дубайн гэрээг хүчингүй болгох асуудлаар хэлэлцээний ширээний ард сууна гэж мэдэгдээд байсан. Тэгвэл Рио Тинто компанид энэ агуулгаар, “Хэрэв төслөөс хүртэх Монголын ард түмний ашиг нэмэгдэхгүй бол гэрээг бүрэн эрхийнхээ дагуу цуцална” гэж мэдэгдсэн талаар гаднын хэвлэлүүд мэдээлжээ.

Financial Review-д бичсэнээр, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, олборлолт эхлэх хугацаа хойшилсонд манай Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчид болох Rio Tinto, Turquoise Hill Recources компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт хөрөнгийг хэрхэн босгох арга замаа тогтоогүй, уг асуудлаар Арбитрын шүүх дээр маргалдаж буй.

Рио талаас Туркоиз Хиллийн хувьцааг арилжиж, 500 сая а.долларыг гаднын банк бус санхүүгийн байгууллагаас зээлье гэсэн ч Оюу Толгой компанийн 66 хувийн эзэмшдэг Turquoise Hill Recources зөвшөөрөөгүй.

Оронд нь урьдилж тогтсон үнээр алт худалдах хувилбар санал болгосон нь Туркоизд л ашигтай болохоос ирээдүйд Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газарт эрсдэл хүлээлгэж мэдэх арга зам юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button