Нийгмийн

ТОДРУУЛГА: Гамшгийн үед амьтдын хариу үйлдлийг судалдаг судлаач Монголд байхгүй

Өнөөдөр /2020.01.12/ өглөө үүрийн 05:32 минутын үед Хөвсгөл аймагт 6.5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл Улаанбаатар хот, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудад хүчтэй мэдрэгдсэн тухай бид мэдээлсэн. Олон нийтийн цахим сүлжээгээр газар хөдлөлттэй холбоотой зураг, мэдээллүүд хөвөрч иргэдийг багагүй айдаст автуулаад амжлаа.

Гэрт нь чичирхийлэл мэдрэгдэж, гэрлийн бүрхүүл, тавилга, сандал хөдлөөд ирэхээр айдаст автсан иргэд ширээний доор нуугдах, цаашлаад бага балчируудаа хувцаслаад гадаа гарч зогссон аж. Түүнчлэн тэжээвэр амьтантай айлууд үүрээр газар хөдлөхөд амьтад нь хазсан, хөлнөөс нь татаж чирсэн, тэрчлэн ширээ болон орны доогуур шигдэж нуугдсан зэрэг мэдээллүүдийг оруулжээ.

Харин малчдын хувьд бугын сүрэг, зэрлэг амьтад айлын хотонд ойртож, малтай нийлсэн тухай мэдээллийг оруулав. Амьтад үнэхээр гамшгийг урьдчилж мэддэг эсэх, мэдэрдэг бол ямар хариу үйлдэл үзүүлдэг талаар Нийслэлийн байгаль орчны газрын  амьтан, ургамлын асуудал  хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулахад “Гамшгийн үед ан амьтад болон тэжээвэр амьтдын гаргах хариу үйлдлийг судлаачид л сайн мэднэ” гэв.

Мөн Амьтан судлаач Батсайханаас тодруулахад “Монголд ан амьтдын зан ааш, хариу үйлдлийг шинжлэх ухаанч талаас судалдаг судлаач байхгүй л болов уу. Миний эргэн тойрны судлаачдын хүрээлэлд лав тийм мэргэжилтэн байхгүй” хэмээх хариултыг өглөө.

Тэгэхээр манайд байгалийн гамшигт зэрлэг амьтдын үзүүлэх хариу үйлдлийг шинжлэх ухаанч талаас судалдаг судлаач байхгүй, зөвхөн малчдын туршлага ажиглалтаас үүссэн мэдээлэл л байдаг болж таарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2021-01-13 06:09

Байг�##�ийн �##�иваа үзэгдэл болхийг м�##� амьтан мэдэг баых магадл�##� өндөр. Үүнийг суд�##�даг хүн байхгүй нь үнэн. Манай эрдэмтэд “надаас илүү амтан мэдээд байхдаа яадаг юм” гэсэн бодолтой байдаг учираас тэдний зөн совинг суд�##�даггүй. Өвөг дээдэс түүнийг судлаад мэдчихсэн байдаг. Хүмүүсийн хоорондын ам дамжсан яриаг л эрдэмтэд цуглуулж суд�##�ж болно.

Холбоотой мэдээ

Back to top button