УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

Өнөөдөрийн /2021.01.12/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн саналаар дэмжиж, тогтоол батлагдлаа. Ажлын хэсэгт хуулийн төслийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны тогтоолоор даалгав  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button