Нийгмийн
“Доха Мастерс”-ын өнөөдрийн барилдаанд Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохиож буй “Doha-2021 World Masters” тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр болно. Хуваарь ёсоор Эмэгтэй -78кг, +78кг, Эрэгтэй -90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд болох юм.
Энэ өдөр манай улсаас -90кг жинд Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана, +100кг жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно.
Тэмцээний урьдчилсан барилдаанууд 15.00 цагаас Judo youtube сувгаар үзэх гарах бол финалын барилдааныг 22.00 цагаас С1 болон SPS National сувгаар үзэх боломжтой.
Эх сурвалж: МЖБХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.