Нийгмийн

Архангай аймагт 3-4 баллын газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ

Өчигдөр /2020.01.12/ Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Архангай аймагт 3-4 баллын чичирхийлэл мэдрэгджээ. Одон орон, геофизик хүрээлэнгийн Цэцэрлэг салбараас өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар аймгийн 19 сумын 11 суманд чичирхийлэл мэдрэгдэж, бусад 8 суманд мэдэгдээгүй байна.

Тандалт судалгаа, асуумжийг айл өрхүүд болон мэдрэгдсэн сумдаас авч ажиллахад Архангайд 3-4 баллын чичирхийлэл мэдрэгдсэн болохыг хэлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн газрууд нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8 баллын бүсэд хамаарч байгаа ажээ. Газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар Музейн урд талаас 12 дугаар дэлгүүрийн хойд замаар баруун тийш 3 дугаар сургууль хүртэл, ЦУ-аас урагшаа хуучин тоосгоны үйлдвэр хүртэл газар нь 8 баллын бүсэд ордог байна. Харин гэр хорооллын айл өрхүүд 7 баллын бүсэд хамаардаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button