Нийгмийн

Давхар иргэншилтэй, хуурамч дипломтой, ял шийтгэлтэй бол төрийн албанаас чөлөөлнө

Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар боллоо.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнд Монгол улсын иргэн байх, дээд боловсролтой байх, авилга албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх зэрэг шаардлагууд хамаарна.

Энэхүү шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчдыг давхар иргэншилтэй эсэх, боловсролын баримт бичиг нь жинхэнэ эсэх, авилга албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтооно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. АТГ д ш####гагдаж хуулийн цоорхойг ашиглаж бултан одоо дарга болсон нөхдийг ил болгоорой

  2. Хөдөө хотгүй байгаа. Бүр том ####бан туша####тнууд дунд ч бас иймэрхүү хүн “цохиж” байх магадл####тай. Манай улс төрчид сүүлийн үед олноороо Гадаадын Олон улсад нэр хүндтэй сургуулиуд төгссөн.
    Энэ маш зөв арга хэмжээ. Гэгцхүү Шударга явуулах хэрэгтэй.
    Нэг үзүүлэлт дутуу байнаа. Энэ бол их чух####. Өвөө, эмээ, аав, ээж, ах, дүү, гэр бүлийнхэн “үе удмаараа Сайд, Дарга явахаа болъёо. Манай “данхар” төрийг одоо ЯГ ДЭЭРХ маягаар удирдаж байна. Аа бас нутаг ус, найз нөхөд, нэг ангийнхнаа “татаж” хамтран төрийн ажлыг “зохицуулдгийг” таслан зогсооё оо. Жишээ нь, хүүхдийн тодотголтой Болормаагийн хүү ГЯЯ-ны хэлтсийн билүү газрын дарга, БСШУЯ-ны сайд асан одоо Хүүкийн зөвлөхөөр очсон Цогзолмаагийн охин Баясг####ан ОБАЖЯ-ны хэлтсийн дарга гэх мэт … зөндөө ####батууд байгаа. Үүнд цэг тавъя. Өөрөөр хэлбэл МАНАН-гийн хонгилын үндсийг таслахад дөхөм болох үзүүлэлт шүү.
    Дараагийн нэг анхаарах зүйл бол нэг хүнийг “насаар нь” ####бан туша####д томилоод байдаг тааруухан зуршлыг х####ъя. Нэг хүн удирдлагад удаан хугацаагаар байв#### “өмхөрдөг”. Түүнчлэн нэг хүн нэг с####бараас нөгөө с####бар руу “үсчих” нь үнэхээр хор уршигтай. Тэр хүний “сүлжээ” үүснэ. Тэгээд “хүжирхэгжинэ”. Одоо бол Нямдорж гэж хүн байна. Монголын хуулийн байгууллагыг он удаан жил завхруулсан, бүх зүйлийг мэдсээр байж арга хэмжээ авахгүй байснаар олон ноцтой асууд#### манай нийгэмд гарсан. Гэтэл Зөвлөх хийлгээд дахиад санд####тай нь “хадчихлаа”. Ийм зөвлөх өөдтэй зүйл хийлгэх үү? Үүгээр улс төрд ####ба хаших насны хязгаарыг тогтооход ч болохгүй юмгүй.
    Үнэхээр улс орондоо, ард иргэддээ ашигтай үйлийг санаж сэдэж хэрэгжүүлдэг, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахуйц ажил хийдэг, шударга, оюунлаг, үндэсний ухамсартай, хүмүүнлэг, гойд мэдлэг чадвартай, гадны хэний ч өмнө Эх орноо төлөөлөөд өмөөрөөд хатуухан дуугарчих чин зоригтой, хариуцлагаа өөрийн нэр төрөөр, амь биеэр ухамсарладаг НЭГЭН байв#### дипломтой ч бай, үгүй ч бай, нас үс харг####захгүй ажиллаж л байг. Ашиг шимээ хүртээж л байг.
    Гагцхүү өнөөгийн улс төрчид л биш шүү!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button