Нийгмийн

Гуравдугаар эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулах санхүүжилтийг шийдвэрлэлээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан өнөөдөр УГТЭ-т ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламжаа тасралтгүй үзүүлэхийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг шалгаж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэжээ.

Коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн байгууллагаар халдвартай хүн үйлчлүүлэх эрсдэл хамгийн өндөр. Тиймээс эмнэлгүүд халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх, яаралтай тусламж болон амбулаторийн хэсэгт халдвартай хүн үйлчлүүлбэл хэрхэн шуурхай арга хэмжээ авах талаар зураглал нь тодорхой байх ёстой.

Өмнө нь УГТЭ-ээр ковид-19 халдвартай иргэн үйлчлүүлэхэд богино хугацаанд тухайн иргэнийг олж тогтоон шуурхай хариу арга хэмжээ авсан. Тус эмнэлгийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг  мөрдөж “Улаан”, “Шар”, “Ногоон” бүсийг үүсгэсэн нь олон улсын стандартын халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаагий илрэл.

Эрүүл мэндийн сайд УГТЭ-т ажиллах үеэрээ өнөөгийн нөхцөлд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд  бүх анхаарлаа хандуулж байгаа ч бусад төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ тасралтгүй үргэлжилж, хөгжих ёстой. Эрүүл мэндийн салбарт өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлэх бодлогыг барьж байна. Тиймээс иргэдээ тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг нийслэл, орон нутгуудад байгуулах ажлууд хийгдэж байгаа. Одоогоор төрөлжсөн төв эмнэлгүүдийн хувьд Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт дэмжих төвийг байгуулсан бол үргэлжлүүлэн  УГТЭ-т байгуулахаар төлөвлөж байна.

Цар тахлын нөхцөл байдал дээрдэх үед УГТЭ-т эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах ажлууд эхэлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилт болон тоног төхөөрөмжийн асуудлыг ЭМЯ-наас шийдвэрлэсэн хэмээн онцоллоо.

Энэ үеэр УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манай эмнэлгийн хувьд УОК, НОК, Салбар яам, Сайдын тушаалын шийдвэрийн дагуу бүх зөвлөмж анхааруулгыг мөрдөж ажиллаж байна. Бид халдварын маш эрсдэлтэй бүсэд үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар явуулж байна. Учир нь Мөнгөн Гүүр, Ачтан, 10 дугаар хороолол гэсэн халдвар гарсан бүсэд манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл өндөр хариуцлага шаардсан нөхцөлд иргэдэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэж байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УГТЭ-т эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах асуудлыг шийдвэрлэж өглөө. Дэмжих төв байгуулагдсанаар зүрхний болон мэдрэлийн чиглэлийн оношилгоо шинжилгээ хийлгэх, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Ялангуяа Монголчуудын эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон зүрх судас, цусны даралт ихсэх өвчин, мэдрэлийн чиглэлийн өвчнийг эрт үед нь оношилж, урьдчилан сэргийлэх, иргэдэд зөвлөгөө өгөх боломжтой болж байгаа юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмад
Ахмад
2021-01-13 19:07

Сайхан мэдээ. Төр засаг, ЭМЯамнаас бодвол санхүүжилт шийдэгдээ биз дээ. Зориул�##�таар нь амжилттай ажиллахыг хүсье.
Энд хамаарахгүй ч нэг зүйлийг товч бичье. Яг энэ эмнэлэгт Зүрхний төв нээгдлээ гэж хэдэн жилийн өмнөөс сонсоод маш их баярлаж очиж үзүүлэх гэтэл цоожтой ха�##�га мөргөөд Төвийг нь хайгаад олоогүйгээр барахгүй хэн ч ямар ч хариу мэдээлэл өгөөгүй. Өнгөрсөн 12 сард энэ эмнэлгээр үйлчлүүлж зүрх судасны эмчид цаг авахдаа: Зүрхний төвийн эмчид л үзүүлэх гэсэн юм гэтэл цаг олгогч эмэгтэй: зүрх судасны кабинетэд тэр төвийн эмч нараас ирж үзлэг хийдэг" гэсэн. Ажиглаад байт�##� тус эмнэлгийн эмч нар л үзэж байна лээ. Ингээд одоо хүртэл өөрөөсөө асуусаар л :тэр төвийн т�##�аар хэн мэддэг юм бол доо? гэж.

үйлчлүүлэгч
үйлчлүүлэгч
2021-01-14 10:54

Төр засаг.Эрүүл мэндийн боломжтой олон арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.Жишээ нь ЭМД -ийн тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг иргэдэд сайн сурт�##�члах хэрэгтэй.3-р эмнэлэгийн бөөрний тасаг билүү төв билүү тэрний дарга гэл үү нэг эмч байна тэр хүний мэдлэг чадвар ааш араншинг анхаарахыг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button