Нийгмийн

Хязгаарлалтын хугацаанд БЗД-ийн 17-р хороонд автобус үйлчлэхгүй

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан Баянзүрх дүүргийн 17-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ:

“Маргааш буюу 2021.01.14-ний 06:00 цагаас нэгдүгээр сарын 16-ны өдрийн оройн 23:00 цаг хүртэл хэсэгчлэн хаана. 17-р хороонд Шархад, Да Хүрээ орчим бөгөөд энэ хоёр хоногт автобус үйлчлэхгүй. Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button