УЛС ТӨР

УИХ хуралдаж, Шүүхийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Өнөөдөр /2021.01.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын тэргүүнд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг бий. Өмнөх долоо хоногт тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Уг хуулийн төсөл батлагдсанаар:

  • Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй, харин тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгоно.
  • ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг бие даан, өөрөө хариуцаж хийж, шалгалтын онооны эрэмбээр жагсаан, уг эрэмбийн дагуу шүүгчийг Ерөнхийлөгчид санал болгоно.
  • Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо УИХ-д танилцуулдаг. Үүнийг илүү нарийвчилж, УИХ нээлттэй сонсгол хийж танилцах, нэр дэвшигчтэй танилцах хугацаа зэргийг тодорхой болгоно.
  • Шүүхийн сахилгын хороо бие даасан төсөвтэй байх, ажлын алба нь ШЕЗ-өөс тусдаа, шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх, шүүгчийн сахилгын зөрчитэй холбоотой нотлох баримт цуглуулах гэх мэт бүх ажлаа өөрөө, үр нөлөөтэйгөөр, хараат бусаар хэрэгжүүлдэг болно.
  • Шүүгчид ТББ байгуулан, улс төр хийхийг хориглоно.
  • Хувь хүн, байгууллагын хувийн нууцтай холбоогүй, шүүхийн бүх шийдвэрийг ил тод, ойлгомжтой байдлаар байршуулна.
  • Дээд шүүхийн бүх шийдвэрийг Төрийн мэдээлэлд хэвлэн нийтэлдэг болно.
  • Шүүгч нэхэмжлэгч болон хариуцагчтай ганцаарчлан уулзах нь хориотой. Хэргийн хоёр талтай зэрэг буюу хамт уулзахыг зөвшөөрнө.
  • Шүүх танхимын тэргүүн шуух хуралд оролцохдоо давуу эрх эдлэхгүй.
  • Нийт шүүгчдийн чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулна. Энэ чуулганаас Сахилгын хорооны дөрвөн гишүүнийг томилно. Сахилгын хорооны ажлын тайланг сонсоно.
  • Чуулганы дэгийг шүүгчид өөрсдөө тогтооно. Шүүгчдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Даргалагчийг дотроосоо сонгоно гэх мэт өөрчлөлтүүд орох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button