УЛС ТӨР

Ж.Ганбаатар: Эцсийн хэлэлцүүлэгтээ цалин хөлс, томилгоо битгий ярь л даа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн.

Үүгээр Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“Хэлэлцүүлгийн явцад томилгоо болон цалин хөлсний асуудал хэт давамгайлж яригдаж байна. Энэ нь яг хуулийн зорилго, зорилтыг нийгэмд буруугаар ойлгуулж, хойш нь татаж байна. Уг нь хараат бус байхыг энэ хууль зааж өгч байгаа. Эцсийн хэлэлцүүлэгтээ үүнийг ярья л даа. Цалингаа л яриад байх юм. Хэн нэгэн хүн томилдог байсан бол дахиад өөр хүн томилдог болж байгаа юм байна л гэж ойлгох нь. Туулийн шударга, тунгалаг, хараат бус болно гэж нийгэм хүлээж байгаа. Энэ талаараа яриач ээ”.

Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Урьд өмнө байгаагүй томоохон өөрчлөлт орж ирж байгаа. Шүүгчид мэдлэг, чадвартай, хандлага зөвтэй хүнийг нээлттэй сонгон шалгаруулж сонгодог байх гэхчлэн. Харин шүүгч ажилдаа сэтгэл хангалуун, эдийн засгийн хувьд хараат байх ёстой. Энэ үүднээс цалин хөлсний асуудал яригдаж байгаа. Хэт давамгайлж харагдаж байх шиг байна”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-01-14 11:32

zarim turiin baiguullaguud dotood juram gd turiin huuli zurchiliin huulaic hatuu juram gargaj bn. ene davarcn zahiralyydaa huuli durem n talaar cain yrij helmeer bn nam dagj orj ircen cyrguuli tsetserlegiin zahiralyyd davarch bn

Холбоотой мэдээ

Back to top button