Нийгмийн

БЗД-ийн 17-р хорооны эмийн сан, шатахуун түгээх станц, түлш борлуулах цэг, худаг, дэлгүүр АЖИЛЛАНА

Коронавирусийн тохиолдол батлагдаж, голомтлон тархах нөхцөл байдал үүссэн тул БЗД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоогоод буй.

Тухайн хороо нь 2814 өрхийн 9758 иргэд оршин суугчтай бөгөөд 18-аас дээш насны бүх иргэдээс PCR шинжилгээ авч байгаа аж. Тодруулбал, Тус хорооны нутаг дэвсгэрт байнгын:

  • 79-р сургуулийн хичээлийн 1-р байр
  • Хорооны иргэний танхим
  • 17-р хороо эмнэлгийн 4-р гудамж
  • 21-р худагтай байр

Мөн явуулын 6 нийт 10 цэгт иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа юм байна.

Тухайн хорооны нутаг дэвсгэрт байрлах эмийн сан, шатахуун түгээх станц, түлш борлуулах цэг, худаг, хүнсний дэлгүүрээс бусад ААНБ-ын үйл ажиллагааг энэ хугацаанд зогсоогоод байна. Мөн томоохон авто захууд болох “Да хүрээ”, “Монбит”, “Цахлай” зэрэг авто захуудын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button