
Автомашины азын дугаарыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг сайн үйлсэд зарцуулах саналыг ШӨХТ-аас холбогдох газруудад тавьснаар хэрэгжихээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна.
Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд болох бөгөөд auction.transdep.mn сайтаар зохион байгуулна.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөг байх бөгөөд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.
Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.


Ямар хэрэгтэй юм бэ наадах б####ай сүсэг шг юм чинь. Битгии мунхруулаад бай. Машин бол машин. азын блон азын биш дугаартай блаа гд юү ч өөрчлөгдөхгүй мунхаг төр засаг гуай..Энэ хямр####ын үед ямар дурак нь мөнгөө цацахыг нь харъя.
зөндөө байгаа баян здакууд бол цацнашд
laagaa idne uu luivangaa idne uu uuriin dur. harin ch ar uvriin haalgaar avdag dugaaruud shudragaar ulsad mungu ni orj bvl boloo ym bishuu.
oron nutaggiin dugaraaruud yahiiin bol