УЛС ТӨР

Эртний хаад болон төрийн бэлгэ тэмдгийн нэрийг архины нэр болгож ашиглахыг хязгаарлана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Уг хуулийн төсөлд газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн байна. Мөн бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгажээ. Түүнчлэн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.ГанбатЧингис хааны нэрийг архи, согтууруулах ундаа зэрэгт барааны тэмдэг болгож ашиглах тохиолдол их байна. Эртний хаадын нэрийг  замбараагүй ашиглах явдлыг цэгцлэх шаардлагатай гэв. Харин ХЗДХ-ийн сайд Х.НямбаатарАрхи үйлдвэрлэгчид "Чингис" гэсэн бүтээгдэхүүний загвар гаргах явдал их байгаа. Энэ талаар УИХ-д өргөн барьсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгасан. Энэ төрлийн нэр болон бусад төрийн бэлгэ тэмдэг зэргийг ашиглахыг хязгаарлах заалт орсон” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button