УЛС ТӨР

Шүүхийн тухай хуулийг 96.2 хувийн саналаар эцэслэн баталлаа

Өнөөдрийн /2020.01.15/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Гишүүдийн олонх буюу 96.2 хувийн саналаар ийн баталсан байна.

Уг хуулийн төслийн анхны болон хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт хийсэн. Харин өчигдөр эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлахад бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрх зүйн хувьсгал хийж, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхэм зорилго нэг алхам урагшиллаа. Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлье. Иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэрэг үйлдлийг таслан зогсоох зорилго руугаа алхаж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button