Нийгмийн

Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр, регистрийн дугаар болон хурууны хээг уншуулж үзүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд иргэдээс ирж байгаа нийт дуудлагын 60 гаруй хувь нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултууд байгаа аж. Тиймээс ЭМДЕГ-аас  иргэдээс ирж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултуудад хариулт өгчээ.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран  эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг.
Эрүүл мэндийн даатгалаа төлснөөр таны  ойр дотны хүмүүст тань болон өвчний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хэрэгцээ тохиолдсон  үед тэдний санхүүгийн эрсдэлийг хуваалцаж эрүүл саруул болж, амьдралын чанараа сайжруулахад тусална.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хэлж өгнө үү?        

  • 2016 он 46,080 төгрөг,    
  • 2017он 57,600 төгрөг,    
  • 2018 он 28,800 төгрөг,
  • 2019 он 38,400 төгрөг,  
  • 2020 он 50,400 төгрөг,  
  • 2021 он 50,400 төгрөг төлнө. 

-Зарим эмнэлэгт үзүүлэх гэхээр эрүүл мэндийн дэвтэргүй бол үйлчлэхгүй гээд байх юм.

-Эрүүл мэндийн даатгалын цахим системд шилжсэнээр тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахгүйгээр таны регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой болсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dulamsvren
dulamsvren
2021-01-16 20:38

zaawal ungursun onig nuhun tulvvleh ymar shaardlaga bnaa

Холбоотой мэдээ

Back to top button