НИЙГЭМ

Өнөөдрөөс уул уурхайн ажилчдыг шинжилгээнд хамруулж эхэллээ

Уул уурхайн ажилчдыг өнөөдөр буюу 01 сарын 16-ны 09.00 цагаас доорх хуваарийн дагуу шинжилгээнд хамруулж эхэлнэ.

http://mmhi.gov.mn/public/more/id/1170

Гамшгаас хамгаалах уул уурхай, үйлдвэрийн улсын албаны шуурхай штабаас мэдээлэхдээ "Уул уурхайн ажилчид шинжилгээ өгөхөөр очихдоо шинжилгээний төлбөрийг төлсөн баримтыг авч очно. Шинжилгээнд хамрагдсан ажилтны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, бусадтай хавьтал үүсгэхгүй байх тал дээр хатуу анхаарч, шинжилгээний хариу гармагц ээлжийн ажилчдыг орон нутаг руу тээвэрлэхдээ батлагдсан журмын дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай байна.

Ээлжээс бууж буй болон ээлжинд гарч буй ажилчдын тээвэрлэлт, халдваргүйжүүлэлт, ариутгал, бусадтай хавьтал үүсгэхгүй байх асуудалд онцгой анхаарч, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч нягтлахыг зөвлөж байна.Шуурхай штабтай хамтарч ажиллах томилогдсон ажилтан нь Шуурхай штабын 88084835, 88076278, 88043636 утсаар холбогдож, мэдээ, мэдээллийг солилцон, тулгамдсан асуудлыг тухай бүрд нь шийдвэрлүүлж ажиллахыг анхаарна уу” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button