НИЙГЭМ

Ногоон байгууламж, хайс, гэрэл дохио, шон дайрсан ослын улмаас 100 сая давсан хохирол учирчээ

Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүрэг Энгельсийн гудамжинд авто замын гэрэлтүүлгийн цахилгааны шит мөргөсөн осол гарчээ.

Цар тахлын улмаас 11 сарын 12-нд хөл хорио тогтоосноос хойш согтууруулах ундаа худалдахын хэсэгчлэн болон бүрэн хязгаарласан боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан зөрчил эрс нэмэгдэж ногоон байгууламж, хайс, гэрэл дохио, гэрлийн шон дайрсан хэргүүд энгийн үеэс 10 дахин нэмэгдэж 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд учирсан хохирол хэдийнээ 100 сая төгрөг даваад байна. Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон ч Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг 20 байгууллага арчилгаа, засварын ажлыг тогтмол хийж, хийсэн ажлын тайланг орой бүрийн Нийслэлийн онцгой комиссын хуралд тайлагнан ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button