Нийгмийн

Алслагдсан хороодын иргэдээс товчоодоор гарахад заавал шинжилгээ шаардахгүй

Нийслэл хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо.

Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж нэвтрэх юм.

Энэ системийг ашиглан алслагдсан хороодын иргэд хот руу нэвтрэх ажлыг нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжүүлж эхэллээ. Цаашдаа Багануур, Багахангай, Налайх дүүрэгт уг системийг нэвтрүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж байх юм.

“Зайлшгүй хот руу нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны шуурхай штабт хүсэлтээ гаргаж бүртгүүлснээр товчоодоор орж гарах эрх нь нээгдэх юм. Тиймээс иргэд товчоодоор нэвтрэхдээ биедээ иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатай. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид өөрсдийн гар утсаараа иргэдийн иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж хяналт тавина гэж УОК-оос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button