НИЙГЭМ
Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын 50 нь Баянзүрх дүүргийн IX, XVII хорооноос илэрчээ

Баянзүрх дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор өнгөрөгч нэгдүгээр сарын 14-16-ныг -нд дуустал тус дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоосон. Улмаар 18-аас дээш насны 5231 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулжээ.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар IX, XVII хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүлснээс 18 тохиолдол IX хороо, 32 тохиолдол XVII хороонд тус тус бүртгэгджээ.
О.ЭНЭРЭЛ