ДЭЛХИЙ

А.Навальный урд шөнө ОХУ-д газардсан дороо баривчлагджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өрд шөнө ОХУ-д газардсан байна. Тэр ХБНГУ-д хэдэн сарын турш эмчилгээ хийлгэж байгаад ийн эх орондоо ирлээ. Түүнийг Путины талаас онгоцонд явж байхад нь хордуулсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж нотлоод буй.

Тэгвэл нэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Шеремьетово нисэх буудалд газардсан дор нь түүнийг цагдаагийн албаныхан тосон авч, баривчилсан байна. Ингэхдээ шүүхийн шийдвэр гартал А.Навальныйг цагдан хорино гэдэг тайлбар хэлжээ.

А.Навальныйг онгоцноос буухад 100 орчим хүн “Бидний удирдагч эргэн ирлээ” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьж угтсан байна. Тэднийг ч мөн цагдаа нар саатуулсан аж.

Түүнийг 2014 онд төрийн сангаас 4.8 сая ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан шалгаж буй. В.Путины хэвлэлийн төлөөлөгч нэгэнтээ түүнийг 10 гаруй жилийн ял авч магадгүй талаар олон нийтэд ил ярьсан билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button