Нийслэл рүү 29 тарвага нууцаар оруулахыг завджээ
Хөвсгөл, Булган аймгуудын заагт байрлах Намнангийн арын постоор нэгэн иргэн хөлдөөсөн 29 тарвагыг Нийслэлд нууцаар оруулахыг завджээ. Тодруулбал, уг иргэн ачаан дотроо хөлдөөсөн тарвагуудыг хийсэн байсныг Хөвсгөл аймгийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн байна. Улмаар хөлдүү тарвагуудыг хурааж, холбогдох арга хэмжээг авчээ.
Тарвага хууль бусаар агнавал: Монгол улсын "Зөрчлийн тухай хууль"-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300,000, аж, ахуй нэгжийг 3,000,000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200,000, эрийг 170,000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулдаг байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.