УЛС ТӨР

С.Ганбаатар: “Оюутолгой”-н гэрээг цуцлах боломжийг алдаж болохгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцлах нь зөв эсэх талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шүүх дээр Монголын Засгийн газрын сайд нар, улс төрчид авилга авсан, үндэслэлгүй баяжсан гэдэг асуудлаар шийдвэрүүд гарчихсан байна. АНУ, Англи, Сингапур, Хонконг гэсэн дөрвөн оронд ийм шийдвэр гарчихаж. Ийм шийдвэр гарчихсан байхад Монголын төрөөс ямар ч алхам хийсэнгүй.

Нэгдүгээр сарын 31-нийг бид алдвал Оюутолгойн гэрээг сайжруулах, монголчуудад ашигтай болгох түүхэн алтан боломжтоо алдана. Энэ бол маш том нүгэл болно. Хэн нэгнийг муучлах, хэн нэгэн арчаагүй сайд хэдэн төгрөгийн авахын төлөө улсаа хохироохын эсрэг Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Оюутолгойн гэрээг цуцлах боломжийг алдаж болохгүй.

Өнөөг хүртэл Засгийн газар яагаа ямар нэгэн юм хийхгүй, дуугарахгүй байна вэ. Шалтгаан нь тодорхой. ЗГХЭГ, Сангийн яам, Хууль зүйн яам “Рио тинто”-гийн бууны нохойнуудаар дүүрсэн. Хэрвээ тэд гомдол гаргавал надад баримт бий” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. ЗӨВ ЗӨВ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ , УХСАН НҮХИЙГ НЬ ХЭДЭН ХҮРЗ ШОРОО ХАЯАД ДАРЧИХ- ЭНХРИЙ ХАЙРТ МАН-ЫН АХМАД ГИШҮҮНИЙ ХУВЬД , УДИРДАГЧ ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫНХАА СУУ БИЛЭГ, БУРХАНЫ ГЭМЭЭР ОЮУН УХАААНД НЬ МӨРГӨН БИШИРМҮҮ

  2. ЦУЦАЛЖ БОЛНОО ЗӨВ ОДОО ТЭГЭЭД ЭНЭ ЯАДАРСАН ИРГЭД ЧИНЬ ЮУГААРАА АМЬДРАХИИМ ЭЗ -АА ХАР ЕРИНХИЙЛӨГЧИЙН СЭНТИЙ ХАРАГДААД БАЙНУУ? ХИЙРХЭЛЭЭ ЖООХОН ТАТААЧ ГҮЙ ЁСТОЙ НЭГ …

  3. БАЙХГҮЙ БХАД НЬ НЭГ ХҮН ТУРЖ ҮХЭЭГҮЙ УЛС ҮНДЭСТЭН ШҮҮ БИД!! ГЭРЭЭГ ШИНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙХ ШААРДЛАГА БНА УУ? ГЭРЭЭГ ШИНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС ГЭЖ ХАШГИРАХ ШААРДЛАГА БНА УУ? РИОТИНТО КОМПАНИАР УДИРДУУЛСАН МОНГОЛ УЛС ГЭЖ ЗАРЛАСАН НЬ ДЭЭР БХ!! ИРГЭН НАДАД ИЙМ Л БОДОЛ ТӨРЛӨӨ!! АРД ТҮМЭН ӨМЧӨӨ ХАМГААЛЖ, ӨР ШИРГҮЙ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЬЕЭЭ!!!

  4. НАЦАГИЙН БАГАБАНДИ ГЭДЭГ МОНГОЛ УЛСЫГ ХУДАЛДАГЧ ЭНЭ КОМПАНИД ЮУ ХИЙГЭЭД СУУГААД БАЙНАА!! НАС НАМБЫГ НЬ БОДОХОД НЭГ ИХ УДАХААРГҮЙ Л БОЛСОН БАЙЛТАЙ!!! ЭНЭ ХҮНД МОНГОЛЧУУД ИЙМ ИХ ӨРТЭЙ ЮМУУ!! ГАНЦХАН БАГАБАНДИЙН ӨВӨГ ДЭЭДЭС ЭНЭ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТЭМЦЭЖ ОЛЖ ИРЭЭГҮЙ БМААР ЮМ!!! МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ЦАЛИН АВЧ БУГ БОЛЖ БГАА ХҮН ГАНЦ ҮГ ДУУГАРАХГҮЙ БГАА НЬ АЮУЛТАЙ!!! ЦААД ТАЛДАА ҮЙЛЧЛЭЭД ХОР НАЙРУУЛЖ ЯВДАГ БХ!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button