НИЙГЭМ

ТҮЦ-ээр үйлчлүүлэх иргэд QR код уншуулж, цонхоор харилцана

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэдээлэл технологийн газраас хамтран өнөөдрөөс /2021.01.18/ үйл ажиллагааг нь нээж буй ААН-үүдэд тавих шаардлага зөвлөмжийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

"Судалгаагаар нийслэлд 1000 гаруй ТҮЦ байдгаас 500 орчимд байцаагчид хяналт тавьж ажилладаг. ТҮЦ нээгдэж буйтай холбоотойгоор их цэвэрлэгээ хийж, хүн хоорондын зайг бариулахын тулд зайлшгүй цонхоор үйлчлэх хэрэгтэй. Үйлчлүүлсэн иргэдийг QR системээр бүртгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Мөн түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж болохгүй. ТҮЦ эрхлэгчид зөвхөн цонхоор иргэдэд үйлчилнэ. Дээрх зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхаарах хэрэгтэй” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button