Нийгмийн

Дархан-Уул аймгийн ажиглан тусгаарлах байранд 2 иргэн байна

Дархан-Уул аймгийн Шуурхай штабаас 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 20:00 цагийн байдлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

  • Нэгдсэн эмнэлгийн лабораторид 57 иргэнээс түргэвчилсэн тестээр, 10 иргэнээс ПСР шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан байна.
  • Ажиглан тусгаарлах байранд 2 иргэн байна.
  • Улаанбаатар болон бусад орон нутгаас ирж гэрийн хяналтад орсон 156 иргэн байна.
  • Аймгийн Шуурхай штабаас холбогдох журмын дагуу бичиг баримтыг үндэслэн 51 нэвтрэх зөвшөөрлийг 98 иргэн, 51 нэгж техникт олгосноос Улаанбаатар 23, бусад орон нутаг руу 28 тус тус хөдөлгөөн үйлдсэн байна.
  • Дархан-Уул аймгийн хяналтын цэгүүдээр 84 тээврийн хэрэгсэл, 157 иргэнийг харъяаллын дагуу бүртгэн хүлээн авсан.
  • Аймгийн төв болон Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах замуудад шалган нэвтрүүлэх байнгын хяналтын 15 пост, хөдөлгөөнт эргүүл 5 нийт 20 хяналтын цэгт 49 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
  • Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд явж буй 57 нэгж техник, 166 иргэн, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот болон бусад аймагруу явж буй 64 нэгж техник 157 иргэн нийт 121 автомашинтай 323 иргэнийг аймгийн төвөөр дайран өнгөрөх үед хяналт тавьсан.
  • Аймгийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах болон замын хөдөлгөөнийг зохицуулах эргүүл, хяналт шалгалтаар нийт 38 чиглэлд 56 алба хаагч батлагдсан хуваарийн дагуу заасан цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна.
  • Мэргэжлийн хяналтын газраас нийт 39 объект, 62 худалдаа эрхлэгчийн халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавин ажиллажээ. Хяналтаар 49 зөрчил илрүүлж, 17-г нь газар дээр нь арилгуулсан байна.
  • 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр зөрчил арилгах 3 хоногийн хугацаат үүрэг өгсөн 3 авто засварт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд бүгд зөрчлийг арилгасан байна.
  • Хүнс хөдөө, аж ахуйн газраас орон нутгаас мах бэлтгэлийн чиглэлээр 13, малын тэжээл 1 нийт 14 нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгожээ.
  • Мал эмнэлгийн газраас Сэлэнгэ аймгийн сумдаас мах бэлтгэх зөвшөөрлийг махны нэр бүхий худалдаачдад олгосон бөгөөд дээрх ажлын хүрээнд ямаа 2 толгой, үхрийн мах 130 кг, 184 ширхэг арьс ширэнд мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд 4 гарал үүслийн гэрчилгээг тус тус олгосон байна.​
  • Дархан сумын Онцгой комисс Дархан-Уул аймгийн харьяалалтай Шарын гол, Хонгор, Орхон сумд руу хөдөлгөөнд оролцох 345 иргэнд нэвтрэх бичиг олгожээ.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button