ЭДИЙН ЗАСАГ

ААН-үүд 6 улс руу экспорт хийхдээ 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ

Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АНДХХ)-ийн 7 дахь албан ёсны гишүүн улс болж, 2021 оны эхний өдрөөс энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн билээ. Монгол Улс уг хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй АНДХХ-ийн 6 гишүүн улс руу экспорт хийхэд нийт 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж ийнхүү нээгдэж байгаа юм. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас БНХАУ руу эскпорт хийх хамгийн эхний гарал үүслийн гэрчилгээг “Сүмбэр коммодит” компанид МҮХАҮТ олголоо.

Анх Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцээрийг байгуулсан бол БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн оржээ. Дээрх хэлэлцээрийн хүрээнд дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох, хөрөнгө оруулалт татахад илүү таатай нөхцөл бүрдэх аж. Тухайлбал, БНХАУ, БНЭУ гэсэн хоёр аварга зах зээлд нийт 5,000 гаруй нэр төлийн бүтээгдэхүүнийг 10-100 хүртэл хувийн татварын хөнгөлөлттэй нийлүүлэх боломжтой боллоо.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button