Нийгмийн

“Халдвар авсан эхээс төрсөн хүүхдэд дархлаа тогтсон байсан”

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “Хөхүүл нярай хүүхэдтэй хүнээс халдвар илэрсэн үед хүүхдийг нь хамт тусгаарладаг. Хөхүүл хүүхдийг авч хэвтэж байгаа тохиолдлууд хэд хэд байна. Яг одоогоор нярайд халдвар илэрсэн тохиолдол гараагүй байна” гэсэн юм.

Харин үүний дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Англид хийсэн судалгаагаар жирэмсэн байх үедээ коронавирусийн халдвар авсан тохиолдолд төрөөд хүүхдээ хөхүүлж байх зөвлөмж өгч байгаа. Мөн Норвеги улсад хийсэн судалгаанаас харахад халдвар авсан эхээс төрсөн хүүхдэд анх удаа эсрэг бие үүссэн байсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button