Нийгмийн

Нэгдүгээр эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

ЭМЯ PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулжээ. УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна. Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж байгаа юм.

Лаборатори хоногт 6000-8000 шинжилгээ хийж 24 цагаар ажиллах бөгөөд ЭМЯ-ны болон Азийн Хөгжлийн Банкны нийт 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Seegene үйлдвэрийн Bio-Rad CFX96 маркийн PCR, БНХАУ-ын Sansure Biotech Natch CS маркийн нуклейн хүчил ялгагч зэрэг дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж буй, хүчин чадал өндөртэй нарийвчлалтай шинжилгээнүүдийг хийдэг аппарат, хэрэгслээр тоноглосон юм.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, 6 дүүрэг/ нийт 20ш PCR аппарат, 18ш нуклейн хүчил ялгагч аппараттай 24 цагт 7680 сорьцод, 4-лөсөн багцийн  шинжилгээг 30,720  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори ажиллаж байна.

 Хөдөө орон нутагт 7 байршилд  (Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Замын-Үүд) нийт 9 PCR аппарат, 2 нуклейн хүчил ялгагч аппараттай молекул биологийн шинжилгээг 24 цагт 2928 сорьцод, 4-өөр багцлан шинжлэхэд 11,712  сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори тус тус ажиллаж байна.

Монгол улсын хэмжээнд коронавирусийн голомтууд хумигдаж, өдөрт илрэх ковидын тохиолдлын тоо бага байгаа боловч хамгийн эрсдэлтэй цаг үеийг тооцоолон бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Цаашид дээрх аппарат тоног төхөөрөмж нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх нэн шаардлагатай аппаратууд юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button