Нийгмийн
Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс коронавирус илэрчээ

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт коронавирусийн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тус эмнэлэгт амаржсан эхээс коронавирус илэрч, эмнэлэгт хөл хорио тогтоожээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр нөхрөөс нь халдвар илэрсэн тул түүнээс шинжилгээ авсан байна. Улмаар халдвартай болох нь батлагджээ.