Нийгмийн

Амаржсан эхийг углааш, халаттай эмнэлгээс авч гарсан ХӨСҮТ-ийнхэн ИЧИГ, ИЧИГ

Өргөө амаржих газарт өчигдөр амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Харин өнөө орой эх хүүхдийг ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Эмнэлгээс эх хүүхдийг шилжүүлэх явцыг газар дээрээс нь хэд хэдэн хэвлэлүүд шууд дамжуулсан юм. Харин хамгийн аймшигтай нь амаржаад нэг хонож буй нялх биетэй эмэгтэйг өвлийн хүйтэнд гадуур хувцас ч үгүй халат, углааштай, аманд нь маскны оронд дэр бариулсан байлаа.

Нялх биетэй эмэгтэй хүн даарч, салхи авч боддоггүйг мэдмээр л юм. Халдвар авсан ч гэсэн тэр хүн шүү дээ. Өрөөнд нь түр тусгаарлаж байгаад гэрээс нь дулаан хувцас эд зүйл ирсний дараа ХӨСҮТ рүү шилжүүлж болох л байсан. Бүр байг гэхэд хөнжил нөмрүүлээд гаргах ухаан байсангүй бололтой. Эмнэлгийн үүдэн дэхь түргэний машинд суухад хоёр, гуравхан минут болох юм чинь гээд хайнга хандаж. Уучлаарай, халдвартай ч гэсэн тэр хүн. Түүнийг бүү гадуурх. ХӨСҮТ-ийнхэн ичиг, ичиг.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. 1-р төрөхөд тусгаарлах өрөө бхгүй гэсэн үг үү. Ямарч бэлтгэлгүй байгааг харуулж бгаа баримт биздээ. Заав#### х####двартад тусгаарлах ямар хэрэг бнаа.

  2. раднаа гэж гахайтай 1 янзаар жирийн иргэн тэй өөр янзаар хандаж байна нөгөө сүрхий хүүк жонхуу 2 таг чиг

  3. Жаахан юм эргэцүүлж боддог хүн энэ төрийн ####ба онцгой комиссын ####бан хаагчид дунд байдаггүй юм байх даа.Сүржигнэлээ хойш тавьж хүний төлөө гэсэн сэтгэл гаргах хэрэгтэй байна шүү

  4. Өргөө амаржих газар ядаж нэг хөнжил нөмрөгчих сэтгэл ####га уу
    Өчигдөр төрсөн ээжид нэг ч болов гутлаа өгчих сэтгэл ####га уу
    Хувиа хичээсэн бэртэгчин үзэлтнүүд ????????????

  5. Хаа хаанаа хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Үүрэг өгч байгаа нь ч, үүрэг гүйцэтгэж байгаа нь ч. Та нар хүн мөн үү??? Яагаад ийм харгис юм бэ? Яасан өрөвдөх энэрэх сэтгэлгүй хүмүүс вэ? Өвчтэй ч гэсэн наадах чинь хүн. Хүнтэй хүн ёсоор харьц !!!!!!

  6. eooo.ymar aimaar hatuu hargis yum be.buur daarchihlaa…ygaad iim hatuu setgeltei bolchihov ugaasaa iim bsan yumuu…deedsuud covidoor ovoo mongo tsohij bga dagaaa.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button