УЛС ТӨР

Ерөнхий сайд захирамж гаргатал Я.Содбаатар ажлаа хийнэ

Өчигдөр /2021.01.20/ УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж буй тухайгаа мэдэгдсэн.

Тэрбээр Нэгдүгээр амаржих газраас коронавирусийн халдвартай ч дөнгөж амаржсан эхийг гэрийн халад, шаахайтай тээвэрлэсэн явдалд уучлал хүсэж, ФУОК-ын уялдаагүй, бэлтгэлгүй үйл ажиллагаанд хариуцлага хүлээж буйгаа илэрхийлсэн. Мөн “Бид стратегийн том алдаа гаргаагүй, цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван орны нэгээр нэрлэгдэж байгаа” гэдгээ онцолж байв.

Тэгвэл Засгийн газрын тухай хуулийн 22.3-т заасны дагуу Ерөнхий сайд түүний огцрох хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэтэл Я.Содбаатар үүрэгт ажлаа хийнэ. Мөн Ерөнхий сайдын захирамжаар огцрох хүртэлх  хугацааны үйл ажиллагаанд хариуцлага хүлээх юм.

Харин Т.Мөнхсайхан сайдын хувьд огцрох биш чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ тухай дээрх хуулийн 22.1-т заасан байдаг бөгөөд үүнд бүрэн чөлөөлөгдтөлөө үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байна гэсэн адил заалт байдаггүй.

Засгийн газрын гишүүний орон тоо гарсан тохиолдолд Ерөнхий сайд 14 хоногийн дотор нөхөн томилох ёстой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
үнэн үг шүү
үнэн үг шүү
2021-01-21 09:25

явах хүнээр ачаа бүү татуул

Холбоотой мэдээ

Back to top button