НИЙГЭМ

Өчигдөр Ханх сумд хоёр удаа газар хөдөлжээ

Нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумд анх 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнээс хойш өдөр бүр, тодорхой давтамжтай газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсээр буй.

Тэгвэл өчигдрийн хувьд:

  • 08:57 цагт
  • 09:29 цагт хоёр удаа, тус тус 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button