УЛС ТӨР

Маргааш Засгийн газар огцорч, ирэх долоо хоногт шинэ Ерөнхий сайдыг томилно

Засгийн газрыг кабинетаар нь огцруулъя гэсэн Ерөнхий сайдын саналыг МАН-ын Удирдах зөвлөл санал хураалгүй шууд дэмжсэн. Харин дөнгөж сая энэ асуудлаар МАН-ыг бүлэг хуралдаж, мөн дэмжжээ.

Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх процесс яригдаж байна.

Тэгэхээр Байнгын хороо дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барих учиртай. Ингээд маргаашийн УИХ-аар тус тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн кноп дарвал Ерөнхий сайд, түүнийг дагаад Засгийн газар огцрох юм.

Үүний дараа МАН бага хурлаа ирэх долоо хоногт хуралдуулж, дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэх эрхмийнхээ нэрийг тогтох аж. Энэ нь дээрхийн адил МАН-ын УЗ, МАН-ын бүлэг, Байнгын хороо, УИХ гэсэн дарааллаар хэлэлцэгдэж явсаар батлагдах юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүүкийн алдаа мөн үү
Хүүкийн алдаа мөн үү
2021-01-21 16:55

1, сайдуудын сонголт буруу байв үүнд, нямбаатар, сарангэгэл, цэдэвсүрэн . .
2, эрүүл мэндийн яамыг улс төриын шахаанд ашигласан байх
3, ажил хийж мэдэхгүй хүмүүсээ ялгаж таниагүй юмуу хаашаа юм
4,

зочин
зочин
2021-01-21 17:24

хүмүүсийг турхирсан бол муу л байна даа

Холбоотой мэдээ

Back to top button