Нийгмийн
Улаанбаатарт саатсан Дорнод аймгийн иргэд 23-26-ны хооронд нутаг буцна

Дорнод аймгийн Онцгой комисс Улаанбаатарт саатсан иргэдээ татан авахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр том оврын гурван автобус 120 зорчигчтойгоор Улаанбаатар хот руу хөдөлсөн байна. Уг автобус нийслэлээс иргэдийг тээвэрлээд буцах аж. Дэлгэрүүлбэл, нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Мишээл Экспо төвийн баруун талд Лавай төвийн гаднаас өглөө 08:00 цагт автобус хөдлөх ажээ.
Э.СИЙЛЭН