Нийгмийн

Нийслэлээс 1433 тээврийн хэрэгсэл гарч, 862 автомашин нэвтэрчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч нэвтэрсэн байна. Харин 1433 тээврийн хэрэгслээр 2796 зорчигч хотоос гарсан байна. Тэдгээр иргэдэд эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд нэг ч сэжигтэй тохиолдол  илрээгүй аж.

Мөн хот руу зөвшөөрөлтэй 268 тонн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Харин таван тээврийн хэрэгслээр 83 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил гарчээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button