УЛС ТӨР
Хуурамч шатахууны түүхий эдэд онцгой албан татвар ноогдуулах хуулийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Үүгээр хуурамч шатахуун үйлдвэрлэдэг түүхий эдэд онцгой албан татвар ноогдуулдаг болох асуудлыг оруулж ирж байгаа юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураалт явуулав. Ингээд гишүүдийн олонх дэмжсэн тул тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдэд хэрэгтэй хуулийг цаг �##�даж хэлэлцлээ дээ.