Хууль

2-8 жилийн ял төлөвлөсөн Д.Галсансүхэд холбогдох шүүх хурал хойшиллоо

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Галсансүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13.30 цагт эхэлсэн.

27.10.4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, шүүгдэгчээс өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан мөн хохирогч Г.Батхүүгийн ээж н.Одгэрэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13.30 цаг хүртэл хойшлууллаа.

Д.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Осол бол осол шүүдээ санаатай хэрэг биш шүүдээ.Нөхөр минь ажилдаа гараад орой ажлаа тараад гэррүүгээ явж байгаад осолд орж нас барсан гэтэл дайрсан жолооч нь хуруухан чинээ 2 охинтой жаахан хүү байж билээ.Тэр үед өнгөрсөн,үлдсэн 2-ыг хараад үнэхээр зүрх шимширч уйла#### байдаг үг гардаггүй юм бн####ээ.Би өарөа 4 настай хүүхэдтэйгээ өнчин хоцорц байлаа.Ёстой л газар тэнгэр нийлээд амьсг#### авах зайгүй ####хах байгаагаа ч мэдэхгүй элий болсон юмдаг.Гэхдээ осол гэдэг хэний ч анхаарлаас өөр зүгээс ирдэг юм байна гэж бодсоон.Зовлонг маш зөөлнөөр хүлээж авах л ёстой санагдсандаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button