ОРОН НУТАГХУУЛЬ

Олон улсад ховордсон мануул агнасан иргэнийг шалгаж байна

Цахим орчинд энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөриргэн Б “Мануул гэдэг амьтанаас хэрэгтэй зүйл байдаг юм уу. Хонь мал бариад байхаар нь гурвыг нокруулчихлаа” гэх мэдээлэл байршуулсныг Экологийн цагдаагийн албанаас шалгажээ.

Шалгалтаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг Хөшигийн дэрс гэх газарт иргэн Б нь хонь хариулж явахдаа малын сэг зэм идэж байсан олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд багтдаг зэрлэг муурын төрөл болох нэг тооны мануулыг агнасан нь тогтоогдсон байна.

Цаашид шалгалтын ажиллагааг хуулийн дагуу явуулж, экологи эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, буруутай этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.1.3-д заасны дагуу зохих хариуцлагыг ногдуулахаар ажиллаж байна.

Мануул нь гэрийн тэжээвэр муурын хэмжээтэй, монгол оронд амьдардаг зэрлэг муур юм.Төв азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг.Бусад муурны төрлөөс ялгаатай нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй.Мануул шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг аж. Дээд тал нь зургаан зулзага гаргах бөгөөд ногоолой гэж нэрлэнэ. Тавдугаар сарын эхээр төллөж эх мануул нь есдүгээр сар хүртэл тэднийгээ өсгөнө. Дөнгөж төрсөн ногоолой нь тун жижигхэн, 70-120 грамм жин хүрдэг бөгөөд ихэнхи нь төрөөд удалгүй халдвар авч үхдэг байна. Дархлалын систем нь сул тул нэгнээсээ халдвар авахгүйн тулд үржлийн үед цуглаж бусад үед ганц ганцаараа амьдарна.Дэлхийн улаан номын жагсаалтанд устаж болзошгүй амьтдын тоонд ордог байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button