НИЙГЭМ

Өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, бүх төрлийн барааны худалдаа нээгдэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гаргалаа. 

Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталжээ. 

Ингэснээр өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байна.  Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 01-р сарын 18-ны өдрийн А/11 тоот захирамжийг хүчингүй болголоо. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button