Нийгмийн

“Тусгаарлалтад байсан 19 хүнээс халдвар илэрлээ”

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 15071 хүнд шинжилгээ хийхэд 19 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Тэд тусгаарлалтад байсан ба анхан, давтан шинжилгээнээс нь халдвар илэрлээ.

Ингээд манай улсад бүртгэгдсэн хүн амын дундах халдвар 1108 боллоо.

Өнөөдөр 28 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. ХӨСҮТ-д одоо 167 хүн эмчлүүлж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button