НИЙГЭМ
САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 28 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавирусийн 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тэд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс аж.
Мөн өнөөдөр 28 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байгаа юм байна. Үүгээр манай улсад нийт 1611 халдвар бүртгэгдсэнээс 70.1 хувийг нь эдгээжээ.
Г.САНСАРМАА