НИЙГЭМ

ЭМЯ: Үсчинд үсний сэнс ажиллуулбал коронавируст дусал бусдад халдана

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавирусийн 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тэд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс аж.

Ингээд өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхны үйлчилгээг нээж байгаатай холбогдуулан ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

  • Урьдчилж утсаар болон цахимаар цаг авч, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх /Монголын үсчний газрууд ихэнх нь зай талбай бага байдаг тул/
  • Үсчин, үйлчлүүлэгч хоёр ойрын зайнаас харьцдаг тул хоёул амны хаалттай байх. Ялангуяа үсчин нүүрний хаалт давхар зүүх
  • Үсний сэнс ажиллуулах үед коронавируст дусал агаараар тархаж, бусдад тархах эрсдэлтэй тул сэрэмжлэх
  • Аль болох бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байх
  • Үсний үлдэгдлийг шүүрдэж болохгүй, заавал соруулах.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-23 14:57

Савандаж угаахаар гаднах бүрхүүл нь гэмтээд "хорлох" чадваргүй болно гээд бидний гарыг уга�##�гаад байгаагаа мартчихсан уу ? Шампуньдаж угаасан үсийг л хүн сэнсдэнэ.

Зочин
Зочин
2021-01-23 14:58

Үсчнээ л хүн бүрийн дараа гараа угаа гэхгүй юу. Угаасаа угаана !

A o
A o
2021-01-24 02:46

Albasalmaa m#l uu

Jov
Jov
2021-01-24 02:46

Albasalmaa m#l uu

Холбоотой мэдээ

Back to top button