НИЙГЭМ

Б.Батманлай: Худалдааны төвүүд өндөр ачаалалтай байгаа тул хүн хооронд зай бариарай

Нийслэлийн ЗДТГ-аас өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс засал, бүх төрлийн худалдааны үйлчилгээг нээж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Батманлай:

“Өмнө нь түргэн үйлчилгээний цэг, такси үйлчилгээ зэрэгт тусгайлсан шаардлага тавьж, үйл ажиллагааг нь нээж байсныг та бүхэн санаж байгаа байх. Яг үүний адил тусгай түр заавар гаргаж, бүх ААН-үүдэд хүргэж, хэрэгжилтийг нь хянаж ажиллана.

Энэ түр зааврыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн байгууллагуудад танилцуулж явсан. ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөгөөнүүдэд үндэслэсэн шаардлагууд дийлэнх нь байгаа.

Худалдааны байгууллагууд нээгдсэнтэй холбоотой ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй, аль болох шаардлагагүй тохиолдолд худалдааны байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tester of Wordpress
Tester of Wordpress
2021-01-23 17:04

just testing this post of working flow of comment section

Зочин
Зочин
2021-01-23 17:05

gg

Зочин
Зочин
2021-01-23 17:05

gg heheafdsf asdf

Zochin
Zochin
2021-01-23 22:02

Uvchin tarhsan iim ued humuus tegtlee hesehgui bailgui de.

Холбоотой мэдээ

Back to top button