НИЙГЭМ

Д.Оюунбат: Улаанбаатарт хөл хоригдсон 7500 иргэнийг нутаг буцаана

Нийслэлийн ЗДТГ-аас өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс засал, бүх төрлийн худалдааны үйлчилгээг нээж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

Нийслэлд хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг буцаах чиглэлд орон нутгийн онцгой комиссуудтайгаа хамтарч ажиллаж байна. 21 аймгаас ирсэн хамгийн сүүлийн мэдээгээр 7500 иргэн Улаанбаатар хотод байна.

Эдгээр иргэдийг цагийн хуваарь гарган PCR шинжилгээнд хамруулж, аймаг аймагт нь хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарсан бол хувийн унаагаар нь гаргаж байгаа. Харин хувийн унаагүй бол нэгдсэн унаа гаргаж өгч явуулна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button