НИЙГЭМ
СБД-т 24 настай иргэнээс халдвар илэрч, хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна

Өнөөдөр /2021.01.23/ Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байршилтай 45-р байранд оршин суудаг 24 настай иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Хариу PCR шинжилгээгээр баталгаажсан аж.
Албаны хүмүүс түүнийг тусгаарласан бөгөөд ойрын хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Харин энэ нь шинэ голомт эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа гэдэг мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө. Үүнтэй холбогдуулж зөвшөөрөлтэй хувийн автомашинуудын Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Г.САНСАРМАА
НОК огцор
Ш#### б####ай тэгээд явсан зам мамаа нуугаад байв даа
ТЭНҮҮЛЧИН НОХОЙ Л БИЗ