НИЙГЭМ

Шинэ голомт үүссэн байж болзошгүй тул Нийслэлээс хувийн автомашинтай гарахыг хориглолоо

Өнөөдөр /2021.01.23/ Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байршилтай 45-р байранд оршин суудаг 24 настай иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Хариу PCR шинжилгээгээр баталгаажсан аж. Харин энэ нь шинэ голомт эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа гэдэг мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.

Үүнтэй холбогдуулж Нийслэлээс автомашинуудыг гаргахгүй байна гэх мэдээлэл түгсэн. Үүнийг замын цагдаагийн эх сурвалжаас тодруулахад хувийн автомашинтай иргэдийг товчоодоор гарахыг хориглоод буй аж.

Мэдээлэл өгөхөд, Нийслэлээс гарах хөдөлгөөн хориотой хэвээр байгаа бөгөөд шинжилгээний бичигт үндэслэн зөвшөөрөл авсан автомашинуудыг гаргаж байгаа юм. Тэгвэл дээрх үйл явдалтай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хувийн автомашинуудыг товчоод дээрээс буцаахаар болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-23 21:24

butsaagaad hatuu hol horiondoo oroh heregtei

Зочин
Зочин
2021-01-23 22:03

Нэг хүнээс илрэхээр хотоос гарах хөдөлгөөн хаах юмуу. Урд нь өч тачнөөнөөрөө илэрхэд хаагаагүй байж, зах худ�##�дааны төв гээд хүн их цуглардаг газараа нээчээд энэ нэг л бишээ. НОК бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч тарв�##� таарна

Зочин
Зочин
2021-01-23 22:10

НОК огцрох хэрэгтэй

Зочин
Зочин
2021-01-24 01:43

Хориод байхад цугларч идэж уугаад вирус тараагаад байдаг улс чинь нээчихээр одоо бүр өнгөрсөн байхаа.

Холбоотой мэдээ

Back to top button