НИЙГЭМ

Шинжилгээгүй зорчвол 14 хоног тусгаарлагдаж, 500 мянган төгрөгөөр ТОРГУУЛНА

Өвөрхангай аймгийн онцгой комиссоос энэ сарын 22-ноос 27-ныг дуустал Улаанбаатар хотод буй 1400 орчим иргэдээ татан авах ажлыг зохион байгуулна. Үүний хүрээнд тус аймаг руу зорчих иргэдийн PCR шинжилгээг хянах бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн хугацаанд хүчинтэй аж.

Хэрэв иргэн PCR шинжилгээгүй зорчвол 14 хоног тусгаарлаж, тусгаарлалтын төлбөрийг нь төлүүлэхээс гадна 500 хүртэлх мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг 14 хоног журамлахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас сануулав.

Бүртгүүлсэн иргэдийн 400 гаруй нь хувийн тээврийн хэрэгслээр, харин 1000 орчим иргэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих байна. Мөн иргэдийн 500 гаруй нь Арвайхээр суманд, 900 орчим нь бусад суманд очихоор бүртгүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button